Малчин гэр бүл сумынхаа ойжуулалтад модны суулгац нэмэрлэжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь/МОНЦАМЭ/Сумын төвийнхөө ногоон байгууламжийг өргөтгөхөд нэмэр хамжаа болж, модны тарьц суулгац авчирч нийлүүлсэн малчны санаачлагыг онцлоё. Тэрээр Гурвансайхан сумын Элгэн багийн малчин. Сумын төвийн нь өнгө төрх шинэчлэгдэж, ард иргэдийн аж төрөх орчин нөхцөл илүү сайжирч байгаад сэтгэл өндөр явдаг. Тиймээс хойч үед үлдэх бүтээн байгуулалт болох ногоон төгөлөө өргөжүүлэхэд хувь нэмэр оруулж байгаа гэсэн юм.
Малчин Л. Бархасынх малынхаа тоо толгойг мянган давуулан өсгөсөн малчдын нэг. Ялангуяа үхэр сүргийнхээ тоо толгойгоор сумандаа тэргүүлдэг байна. Түүний эхнэр Д. Цэрэнлхам ярихдаа, “Мянгат малчдын жишгээр сумынхаа эмнэлэг, сургууль, цэцэрлэгт тус нэмэр үзүүлж байсаан, манайх. Энэ удаад илүү үлдэцтэй, бүх нийтэд хэрэгтэй зүйл хийх хэрэгтэй гэж нөхөр бид хоёр ярилцаад цөөн ч гэсэн мод таръя гэж шийдсэн юм. Улаанбаатарт очиж мэргэжлийн хүний зөвлөгөөг авахад манай говийн хөрсөнд хайлаас, агч, голт бор бас гүйлс таривал зохимжтой гэж хэлсэн. Энэ дагуу модныхоо суулгацыг Улаанбаатар, Дархан хотоос авсан” гэлээ. 400 гаруй суулгацыг тэд сумын ЗДТГ- таа хүлээлгэн өгсөн байна. Ингэхдээ эдгээр модод ямар онцлогтой, хэрхэн тарьж ургуулах вэ гэдэг талаар мэргэжлийн хүний зөвлөмж арга зүйг эмхэтгэсэн номыг бас дагалдуулжээ. Модны суулгацуудыг ЗДТГ- ын хамт олон ашиглалтад ороод 2 жил болж байгаа спортын цогцолборынхоо орчинд тарьсан байна.
“Авчирсан суулгацууд маань хөрсөндөө байршсаныг харахад сайхан байна. Ирэх хавар гэхэд бүр сайхан ургах байх. Одоо бид эргэн тойрон хайс хийх хэрэгтэй байгаа” хэмээн малчид ярьсан юм.

Т. Отгонтуяа