“Хүний эрхэд суурилсан хандлага” сэдэвт сургалт болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
erdenechimeg@montsame.mn
2017-05-01 16:52:36
Дархан-Уул /МОНЦАМЭ/ Монгол Улсын “Хүний эрхийн Үндэсний комисс”, аймгийн ЗДТГ-тай хамтарч иргэн, олон нийт, төрийн байгууллагын албан тушаалтнуудыг хамруулсан сургалт тус аймагт болов. Сургалтын өмнө ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж, аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат нар ЗДТГ-ын “Хүндэтгэлийн танхим”-д уулзалт хийлээ.
Хүний эрхийн нээлттэй өдрийн хүрээнд “Хүний эрхэд суурилсан хандлага” сэдэвт сургалтад тус аймгийн Татварын хэлтэс, Улсын бүртгэлийн хэлтэс, Нийгмийн халамж Үйлчилгээний хэлтсийн 40 гаруй ажилтан албан хаагчид оролцлоо. ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж: “Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хууль”-ийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэг, Мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1, 13.2.5 дугаар зүйл заалтыг үндэслэж Монгол Улсын 21 аймаг, зарим сумдад “Хүний эрхийн нээлттэй өдөрлөг”-ийг уламжлал болгон явуулж байна. Сургалтыг бид иргэдэд үйлчлэх чиг үүрэг бүхий нутгийн өөрөө удирдах ёсны болон төрийн захиргаа, үйлчилгээний албан хаагчдын хүний эрхийн талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлж төрийн үйл ажиллагааг хүний эрхэд суурилсан арга зүйгээр явуулах чадварыг бий болгох зорилгоор зохион явуулж байна” гэв.
Тус сургалтын дараагийн өдөр нь аймгийн шүүх, прокурор, мөрдөн байцаах, хэрэг бүртгэх зэрэг хууль сахиулах байгууллагын нийт 40 гаруй ажилтныг хамрууллаа.
                                                                                                                                                      Б.Норовсамбуу
 
 
Related news