"Эрчим хүчний мэдээллийн технологийн хөгжил”-ийг томьёолжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/ "Эрчим хүчний салбарын мэдээллийн технологийн хөгжил” сэдэвт эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал болов. Монгол Улсад Эрчим хүчний салбар байгуулагдсаны 95 жил, Дархан-Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ ХК-ийн Цахилгаан эрчим хүчний хяналт, удирдлага, арилжааны автоматжуулалтын систем нэвтрүүлсний таван жилийн ойн хүрээнд уг бага хурлыг ЭХЯ, “ДСЦТС” ХК, ШУТИС-ийн Дархан дахь Технологийн сургуультай хамтарч зохион байгуулжээ.
Онол практикийн бага хуралд нийт 43 илтгэл ирснээс эхний шатанд шалгарсан 10 илтгэл хоёр дахь шатанд оролцож байгаа нь энэ юм байна. “Эрчим хүчний салбарт нэвтэрч байгаа мэдээллийн технологийн хөгжлийн талаар олон сонирхолтой илтгэлүүд энд тавигдаж харилцан туршлага солилцсон онцлогтой боллоо” гэж ДСЦТС ХК-ийн дэд захирал Б.Батжаргал ярилаа. Анх 2015 онд “ДСЦТС” ХК-ий байгуулагдсаны 50 жилийн ой тохиосон тухайн үед “Цахилгаан түгээх сүлжээний техникийн дэвшил” сэдэвт онол практикийн бага хурлыг явуулж шинэ техник технологийн ололтыг туршин нэвтрүүлж хамтын ажиллагааг өргөжүүлж чаджээ. Тиймээс хоёр жилийн дараа ийнхүү хоёр дахь онол практикийн хурлыг “Эрчим хүчний мэдээллийн технологийн хөгжил” сэдвээр явуулж байгаа аж.
Дархан-Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ компани нь мэдээллийн технологийн дэвшлийг үйлдвэрлэлд нэвтрүүлснээ бусаддаа хуваалцаж байгаа нь ач холбогдолтой. Тус бага хуралд “Дархан хотын орон сууцны байруудын айл өрхүүдэд хэрэглээний халуун усны ухаалаг тоолуур суурилуулж зүй бус хэрэглээ”, “Дулааны алдагдлыг бууруулж компанийн эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх нь”, Эрчим хүчний системийн мэдээллийн технологи хиймэл оюуныг нэвтрүүлэх нь” зэрэг олон сонирхолтой илтгэлүүд тавигджээ.

Б.Норовсамбуу