Эрүүл мэндийн салбарын “Нээлттэй хаалганы өдөр” болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/ Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбатын санаачилгаар энэ амралтын өдрүүдэд аймгийн Эрүүл мэндийн салбарынхан иргэд үйлчлүүлэгчиддээ эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэх “Нээлттэй хаалганы өдөр” зохион байгуулж явуулав.
Өдөрлөгийн нээлт аймгийн Эрүүл Мэндийн газар болон Нэгдсэн Нэгдсэн эмнэлэгийн өмнөх талбайд нэгэн зэрэг боллоо. Нээлттэй хаалганы өдрийн хүрээнд Нэгдсэн Эмнэлгийн лабортори, Өрхийн эрүүл мэндийн төвүүд, хувийн хэвшлийн эмнэлгүүдэд өглөөний 09 цагаас оройн 17 цагийн хооронд “Зорилтот бүлэг”-ийн иргэдэд үзлэг шинжилгээ хийж витаминжуулалт, жирэмслэлтээс хамгаалах эм хэрэгсэл, сэргээн засах эмчилгээ, хэвтрийн өвчтөний асаргаа сувилгааг үнэ төлбөргүй үзүүллээ.
Б.Норовсамбуу