Архангай аймаг 57.000 га талбайг тариалангийн бүс нутаг болгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-04-28 16:58:48
Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд 2016 онд 34,000 га атаршсан талбай байна гэж тоолжээ. Харин одоо байнгын ашиглаж байгаа талбайтайгаа 57,000 га талбай байгаа ажээ. Яг энэ тоогоор Архангай аймаг тариалангийн бүс нутгаа тогтоолоо. Энэ талбайд жимс жимсгэнэ, үр тариа, малын тэжээл, төмс хүнсний ногоо зэргийг тарьж эдийн засгийн эргэлтэнд оруулах нь чухал гэдгийг аймгийн удирдлагууд хэлж байгаа юм.

Тариалангийн бүсийг үр тариа, тэжээл, тосны ургамал тариалах бүс, төмс хүнсний ногоо тариалах бүс, жимс жимсгэний аж ахуй эрхлэх бүс гэж гурав хувааж тогтоосон байна. Энэ чиглэлүүдээр аймаг орон нутгаас иргэдээ дэмжиж ажиллавал аймгийн иргэд өөрсдийн газар шороонд ургасан ногоо, гурил, жимс жимсгэний бүтээгдэхүүнийг хэрэглэх боломж бүрдэнэ гэж харж байгаа юм.   

2015 онд батлагдсан газар тариалангийнхаа хуулиар иргэдэд ямар нэг шинэ газар талбай олгохгүй, зөвхөн атаршсан талбайгаас хуулийн дагуу төсөл сонгон шалгаруулалт болон дуудлага худалдаагаар авч, эдийн засгийн эргэлтэнд оруулах нь нээлттэй ажээ. 

Б.Гэрэлт-Од
Related news