Хилийн чанад дахь Монголчууд сонгуульд оролцох эсэхээ мэдүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ирэх зургадугаар сард болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд хилийн чанадад суугаа монгол иргэд оролцоно.
Иймд гадаадад байгаа иргэд дипломат төлөөлөгчийн газарт биечлэн очиж эсвэл шуудан буюу цахим шуудан, факсаар сонгуульд оролцохоо мэдэгдэж бүртгүүлэх юм. Сонгуулйн бэлтгэл ажлын хүрээнд зохион байгуулж буй уг бүртгэл ирэх даваа гарагаас эхэлж, нийт 20 хоног үргэлжилнэ.
Мөн ирэх долоо хоногт Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх ажиллагаа болно. Үүний зэрэгцээ аймаг, нийслэлийн сонгуулийн хороодын дарга, нарийн бичгийн дарга нарт зориулсан сургалт-семинар СЕХ-ны байранд болох юм.
Үүний зэрэгцээ зарим байгууллага, тухайлбал, Улсын дээд шүүх эрх зүйн чадамжгүй нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон сонгуулийн насны иргэдийн мэдээллийг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх төв байгууллага нь санал авах өдөр хорих болон баривчлах газарт ял эдэлж байгаа сонгуулийн насны иргэдийн мэдээллийг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.

Б.Туул
Гэрэл зургийг Н.Батбаяр
Гэрэл зургийг Н.Батбаяр