Монгол Улсын Ерөнхийлөгч Дорнод аймгийг “Сүхбаатарын одон”-гоор шагнав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Дорнод /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Дорнод аймагт ажиллаж байна. Тэрээр өчигдөр иргэдтэй хийсэн уулзалтынхаа дараа Төрийн дээд шагнал “Сүхбаатарын одон”-г Дорнод аймгийн туганд хүндэтгэлтэйгээр зүүж өглөө. Шагнал гардуулах ёслолын үеэр Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ “Монголын төр, ард түмний хүндэтгэлийг Дорнодчууд Та бүхэнд өөрийн биеэр ирж уламжиллаа. Дорнодчуудад үеийн үед дуурсагдах гайхамшигтай сайхан баяр, түүхэн өдөр тохиож байна. Та бүхний үеийн үед улс орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдал, бүтээн байгуулалтын төлөө зүтгэж ирсэн нөр их хичээл зүтгэлийг Монголын төр үнэлж, дээдийн дээд хүндэтгэлээ үзүүлж байна” хэмээн онцоллоо.
Халхголын 75 жилийн ойгоор тус аймгийг “Сүхбаатарын одон”-д тодорхойлж байсан нь ийнхүү биеллээ олж, 74 жилийн өмнө Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулж байсан Дорнод аймаг өнөөдөр Сүхбаатарын болон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт аймаг боллоо.

Дорнод аймгийг Төрийн дээд Сүхбаатарын одонгоор шагнах тухай Ерөнхийлөгчийн зарлигт “Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 811 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жил, Ардын хувьсгалын 96 жилийн ойг тус тус тохиолдуулан Монгол Улсын тусгаар тогтнолыг бататган бэхжүүлэх, эх орноо батлан хагаалахад онцгой үүрэг гүйцэтгэж ирснийг өндрөөр үнэлж, үндэсний аюулгүй байдлыг хангах, монгол соёл, уламжлалыг хадгалан хамгаалах, өвлөн хөгжүүлэхэд манлайлж, үйлдвэрлэл, үйлчилгээ, хувийн хэвшил, газар тариалангийн салбарт шинэ санаачилга, амжилт гарган ажиллаж, улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулан бүтээлч, эрх чөлөөт нийгэм цогцлоохын төлөө хичээл зүтгэл, хөдөлмөр, бүтээлээ зориулсан, зориулан зүтгэж байгаа тус аймгийн үе үеийн ард иргэдийн хичээл зүтгэлд төрийн дээд хүндэтгэл үзүүлж, Дорнод аймгийг Сүхбаатарын одонгоор шагнасугай” гэжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Дорнод аймагт ажиллах үеэрээ Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Өмнөговь, Дорноговь, Говьсүмбэр гэсэн зүүн болон говийн бүсийн аймгуудын телевиз, сонины сэтгүүлчидтэй мөн уулзалт, ярилцлага хийх юм.
Д.Дэлгэрмаа