Үндэсний бичгээ сурах хөдөлгөөн өрнүүлэхийг үүрэг болгов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь/МОНЦАМЭ/ 2025 оноос эхлэн төрийн харилцаанд үндэсний бичиг үсгээ хэрэглэж, хос бичигтэн болохоор Монгол хэлний тухай хуульд тусгасан. Үүнтэй холбогдуулан үндэсний бичиг үсгээ нийтийн хэрэглээ болгох эхлэл болгож төрийн албан хаагчдын дунд бичиг үсгээ идэвхийлэн сурах хөдөлгөөн өрнүүлэхийг аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ Нийгмийн бодлогын хэлтэст үүрэг болгов.
Тэрээр хэлэхдээ, “Үндэсний бичиг үсгийн баярын хүрээнд өнгөрөгч долоо хоногт ЕБС-ийн 6-12 дугаар ангийн нийтийн олимпиадыг “Эрдмийн далай” сургууль санаачлан зохион байгууллаа. Үүнээс харахад хүүхдүүд монгол бичгээ сонирхон сурч чадаж байна. Сургалтын чанар ч сайн байгаа нь харагдсан. Сургууль орчинд үндэсний бичгээ сурах, түгээн дэлгэрүүлэхэд дор бүрнээ ийнхүү анхаарч байна. Харин одоо олон нийтийн дунд түгээн дэлгэрүүлэх нь бидний зорилго юм. Үүний тулд төрийн албан хаагдаасаа эхлэн идэвхитэй суралцах хэрэгтэй байна” гэв.
Мөн Зава Дамдин гавжийн 150 жилийн ой угтаж байгууллага бүр гадна орчноо тохижуулах ажлыг хийнэ. Ингэхдээ байгууллагын хаягаа Үндэсний бичиг үсэгтэй хослуулан бичиж байршуулахыг байгууллагын дарга нарт сануулав.

Т. Отгонтуяа