Хөх өнгийн захидлыг эцэг, эхчүүд хүлээдэг болжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь/МОНЦАМЭ/ “Манай хүү хүүхэлдэйн кино үзээд хэтэрхий оройтож унтдаг боллоо” гэж эцэг, эх багшид захидал бичнэ. Багш, хүүхэд тогтсон цагт унтаж амрах ёстой шүү гэдгийг сануулж, хэрхэх тухайд нь зөвлөн хариу бичнэ. Ийм харилцаа Сайнцагаан сумын Улсын тэргүүний 3- р цэцэрлэгийн бэлтгэл бүлгийн багш, эцэг эхийн хооронд хэвшил болжээ.
Хүүхдийн нууцыг хадгалах үүргийнхээ дагуу багш Б.Сүнжидмаа энэхүү захидал харилцааг гурван жилийн өмнө үүсгэсэн бөгөөд одоо эцэг эхчүүд хүүхдээ авах гэж ирэхдээ багштай заавал уулзана гэлгүй захидлын уутыг л шалгадаг болсон байна. Тэрээр эцэг эх нь хүүхдээ өхөөрдөн дууддаг нэрийг бичиж, захидлын уут өлгөсөн бөгөөд хүүхдээ хөгжүүлэхэд хэрхэн анхаарах, тухайн хүүхдэд ямар ахиц өөрчлөлт гарч байгаа зэргээр зөвлөмж бүхий захидлыг хөх өнгийн цаасан дээр бичиж уутанд хийнэ. Харин эцэг эх багшид хандсан захидлаа цагаан өнгийн цаасан дээр бичиж мөн уутанд хийнэ. Нэг үгээр хэлэхэд, захидлын цаасны хөх, цагаан өнгөөр хэнд хандсаныг түвэггүй ялгадаг ажээ. Энэ харилцаа хүүхдийн нууцыг хадгалахаас гадна эцэг эхийн оролцоог идэвхижүүлсэн, багш эцэг эхийн хооронд илүү дотно харилцаа үүсгэсэн давуу талтай учраас өдийг хүртэл хадгалагдаж чадсан байна. Эцэг эхчүүд ч хөх өнгийн цаас нугалж хийсэн байхыг хүлээдэг ажээ.

Т. Отгонтуяа