Аймаг орон нутгийн төсвийн гүйцэтгэлд аудит хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-04-20 13:48:34
Хэнтий /МОНЦАМЭ/ Төрийн аудитын тухай хуулийн 15.2.3, МУЕА-ын 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/12 тоот тушаалын дагуу Хэнтий аймгийн Төсвийн Ерөнхийлөн Захирагчийн 2016 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан мөн Орон нутгийн нэгдсэн төсвийн гүйцэтгэлд хийх аудитын нээлт боллоо.

Нээлтэнд тус аймгийн Аудитын газрын дарга, Тэргүүлэх аудитор Ц.Энхтүвшин, Ахлах аудитор Х.Еркегүл, шинжээч М.Чулуун-Эрдэнэ, аймгийн Засаг даргын орлогч Г.Хэрлэнчулуун, Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга С.Нямдаваа, Ерөнхий нягтлан бодогч Д.Оюунтуяа болон холбогдох мэргэжилтнүүд оролцов.

Энэ үеэр Хэнтий аймгийн ИТХ-ын захиалгаар “Хэнтий Ус” ХХК-ны “Үйл ажиллагааны үр дүн, үр нөлөө”-д гүйцэтгэлийн аудитыг 2017/04/17-2017/07/07 хүртэл, “Улсын болон орон нутгийн төсвөөс зээл олгодог СХСан, ЖДБДСан, АДСангуудын 2014-2015 оны үйл ажиллагаа”-нд 2017/05/01-2017/07/07-ны хооронд нийцлийн аудит хийгдэхээр төлөвлөгдсөнийг танилцууллаа.

Дашрамд дуулгахад, тус аймгийн Аудитын газраас “Орон нутгийн хөгжлийн сангийн зарцуулалт”-д нийцлийн аудитаар Хэнтий аймгийн хэмжээнд 562,2 сая төгрөгийн 327 төсөл арга хэмжээний хүрээнд шалгалт хийжээ.

Аудитаар 15 сумдад 3 дугаар сарын 20-оос 4 дүгээр сарын 8-ны өдрийн хооронд ажиллаж, нийт 988,3 сая төгрөгийн зөрчил баримтын шалгалтаар илэрснийг газар дээр нь баталгаажуулах, эцэслэх ажлыг хийсний үр дүнд 566,9 сая төгрөгний зөрчлийг баталгаажуулж, 421,4 сая төгрөгийн зөрчлийг холбогдох баримтыг үндэслэн зөрчлөөс хасах арга хэмжээг авчээ.
Д.Одонтунгалаг
 

Related news