Усанд сэлэлтийн аймгийн аварга шалгаруулах анхдугаар тэмцээн болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/ Тус аймгийн Дархан сумын ЗДТГ, аймгийн Биеийн тамир, Спорт хороо, усан спортын “Атланта” төв хамтарч "Усанд сэлэлтийн Дархан-Уул аймгийн аварга шалгаруулах анхдугаар тэмцээн"-ийг зохион байгуулахаар болсноо сэтгүүлчдэд мэдээллээ.
Аймгийн БТСХ-ны дарга Н.Батлав: “Тэмцээн Дархан хотын “Атланта” усан спорт сургалтын төвд 9-11, 12-14, 15-17 насны ангилалд эрэгтэй, эмэгтэй төрлөөр, 18-аас дээш насны ангилалд эрэгтэйчүүдийн төрлөөр явагдана. 18-аас дээш насныхан мэлхий сэлэлт, өврөөр даллалт гэсэн хоёр төрлөөр харин бусад насныхан 50 метр зайд мэлхий сэлэлтээр уралдана” гэв.
Усанд сэлэлтийн тэмцээн тус аймагт анх удаа болж байгаа бөгөөд амжилттай оролцож тэргүүн байрт шалгарсан тамирчинг медаль, батламж, усанд сэлэлтийн төвд 100 хувь хөнгөлөлттэй үнээр нэг сар сэлэх эрх, хоёр, гуравдугаар байр эзэлсэн тамирчдыг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр мөн нэг сар усанд сэлэх эрхээр тус тус шагнах юм байна.

Б.Норовсамбуу