Хэнтий аймгийн ОБГ-ын ажилтнуудын урлагийн наадам болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-04-11 20:30:07

Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын даргын баталсан удирдамжийн дагуу “Авъяас-2017” урлагийн наадмыг ардын дуу /эрэгтэй, эмэгтэй/, эстрад дуу, зохиолын дуу, дуэт дуу, хошин шог гэсэн 6 төрлөөр зохион байгуулжээ.

Уг арга хэмжээ нь 2015 оноос уламжлал болон зохион байгуулагдаж байгаа юм.

“Авьяас-2017” урлагийн наадамд албан хаагчдаас гадна гэр бүлийн гишүүдийг оролцуулан, “Хошин шог”-ийн үзүүлбэр, “Ардын дуу”-ны эмэгтэй төрлийг шинээр нэмж зохион байгуулсанаараа өмнөх жилийн наадмуудаас онцлог болжээ.

Тэмцээний нийлбэр дүнгээр Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн дэслэгч Г.Одхүү захирагчтай 3 дугаар салаа 1 дүгээр байр, Гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагч, ахмад Р.Батсайхан ахлагчтай Штабын баг 2 дугаар байр, Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн ахлах дэслэгч Ч.Гантогтох захирагчтай 4 дүгээр салаа 3 дугаар байр, Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн дэслэгч Р.Батсайхан захирагчтай 2 дугаар салаа тусгай байрыг тус тус эзэлж өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдсан байна.

Д.Одонтунгалаг

 

 

Related news