Хэнтий аймгийн МАН-ын хорооны шинэ удирдлагуудыг сонголоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙХэнтий /МОНЦАМЭ/. Дүрмийн дагуу 4 жил тутам явагддаг Хэнтий аймгийн МАН-ын хорооны 31-р бага хурал болж, 100 хувийн саналаар аймгийн намын хорооны даргаар Н.Ганбямба дахин сонгогджээ.
Харин дэд даргаар Б.Наранбат, Тэргүүлэгчдээр Н.Ганбямба, Б.Наранбат, Л.Батсайхан, Г.Хэрлэнчулуун, Ц.Идэрбат, М.Шүрэнцэцэг, Ц.Чогсомжав, У.Одхүү, Д.Амгаланбаатар, Ж.Сүхбаатар, Д.Нямбаатар, Д.Бат-Эрдэнэ, О.Од-Эрдэнэ нарын 13 хүнийг сонгосон аж.
Намын хорооны дэд дарга Баярсайханы Наранбат нь Хэнтий аймгийн Өндөрхаан хотод төрсөн. Авто зам, барилгын инженер мэргэжилтэй, Техникийн ухааны магистрант. “Пабликроуд” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилладаг нэгэн юм байна.
Хэнтий аймгийн намын хороо Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажилд бүх шатандаа ороод байгаа бөгөөд энэ сарын 12-нд “Зүүн бүсийн намын ажилтнуудын зөвлөлгөөн”-ийг Хэнтий аймагт хийхээр төлөвлөжээ. Зөвлөлгөөнд Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн бүх сумдын намын хорооны дарга, аймгуудын намын хорооны тэргүүлэгчид, намын Ерөнхий нарийн бичгийн дарга, аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд оролцох юм байна.
Д.Одонтунгалаг