"Хүүхдийн түлэгдэлт эцэг эхийн хариуцлагаас" сэдэвт аянд нэгдэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-04-04 11:56:54

Хэнтий /МОНЦАМЭ/. "Багануур Зүүн Өмнөд Бүсийн Цахилгаан Түгээх Сүлжээ” ТӨХК-ийн Хэнтий Цахилгаан Түгээх Сүлжээ Салбарын хамт олон  "Хүүхдийн түлэгдэлт эцэг эхийн хариуцлагаас" сэдэвт аянд нэгджээ.

Тус аяны хүрээнд түлэгдэлтэд өртөж болзошгүй эрсдэлээс урьдчилсан сэргийлэх зорилгоор санамж хийж иргэдэд тараажээ. Мөн аяны хүрээнд Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн “Мэс засал”-ын тасагт хэвтэн эмчлүүлж байгаа 1 нас 2 сартай С.Өсөх-Ирээдүй хүүд шаардлагатай эмчилгээний /түлэгдэлтийн мөнгөлөг тос, уян боолт зэрэг/ материалын туслалцаа үзүүлсэн байна.

Түүнчлэн Хэрлэн сумын 3-р багт оршин суудаг н.Эрдэнэчимэгийн цахилгааны монтажны утас, гэр ахуйн цахилгааны монтажыг шинээр хийн болзошгүй аюул эрсдэл, цахилгаанаас үүдэлтэй гал түймэр гарах, гал түймрийн улмаас түлэгдэлтэнд өртөх эрсдлээс урьдчилан сэргийлэхийн сацуу цахилгаан бараа, цахилгааны залгууруудыг тогтмол шалгаж, хүүхдийг том хүний хараа хяналтгүйгээр орхихгүй байхыг зөвлөжээ.

Д.Одонтунгалаг

Related news