МҮЭ-ийн 100 жилийн ойг угтсан урлагийн их наадам боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙХэнтий /МОНЦАМЭ/. Монгол Улсад Үйлдвэрчний хөдөлгөөн үүсч хөгжсөний 100 жилийн ойг угтан анхан шатны хороодын гишүүд, ажилчдын дунд “Ажилтны урлагийн V их наадам”-ыг Хан Хэнтий чуулгад зохион байгууллаа.
Урлагийн наадамд 15 байгууллагын 200 гаруй үйлдвэрчний эвлэлийн гишүүн ажилчид оролцсон байна. Наадмыг мэргэжлийн уран бүтээлчид шүүн оролцогчдыг 8 төрлөөр шалгаруулж, нэгдсэн дүн гаргажээ.
Багийн амжилтаараа Хан Хэнтий Цогцолбор сургууль тэргүүн байранд шалгарч Цомын эзэн болсон бөгөөд удаах байруудыг УЦУОШГазар, Дадал сум тус тус эзэллээ. Нэгдүгээр шатнаас шалгарч тэргүүн байр эзэлсэн авьяастнууд ирэх сард Улаанбаатар хотноо хоёрдугаар шатанд өрсөлдөх эрхийн эзэн боллоо.
Мөн гишүүдийн идэвх, чадварыг үнэлэн МҮЭ-ийн “Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдгээр ҮЭХ-ний Б.Пүрэвжав, Бэрх ЕБС-ийн багш З.Алимаа, З.Халиун, МҮЭ-ийн “Хүндэт тэмдэг”-ээр Хэрлэн IV ЕБС-ийн багш Т.Зулбаатар, ҮХААГ-ын багийн эмч Ч.Зоригчулуун нарыг шагнав.
Урлагийн наадмын шагналт байруудыг танилцуулбал:
Гоцлол дуу
Нэгдүгээр байр: ЦТСС-ийн инженер Б.Төрмөнх
Хоёрдугаар байр: Харгуй ТӨХК-ний замчин Д.Чинбат
Гуравдугаар байр: Хан Хэнтий чуулгын оёдолчин Ц.Анхболд
Гоцлол хөгжим
Нэгдүгээр байр: 4-р сургуулийн багш Г.Нандинцэцэг
Хоёрдугаар байр: Бэрх ЕБС-ийн багш З.Халиун
Гуравдугаар байр: Дадал цэцэрлэгийн багш Н.Одгарав
Гоцлол бүжиг
Нэгдүгээр байр: IV сургуулийн багш О.Нарангарав
Хоёрдугаар байр: УЦУОШГ-ын өртөөний ажилтан М.Мөнхшүр
Гуравдугаар байр: Хан Хэнтий ЦС-ийн багш Б.Мөнхнаран
Язгуур урлаг
Нэгдүгээр байр: Хан Хэнтий ЦС “Сэндэр охин”
Хоёрдугаар байр: УЦУОШГазар Хөөмий, ерөөл
Гуравдугаар байр: Бэрх Гал шарын магтаал
Чөлөөт үзүүлбэр
Нэгдүгээр байр: ЦТСС-ын ажилтан Н.Соёлмаа
Хоёрдугаар байр: УЦУОШГазар, "Охидын Уянга" найрал дуу
Гуравдугаар байр: Хувийн Хэвшил Д.Лхамсүрэн
Хамтлаг хөгжим
Нэгдүгээр байр: Бэрх ҮЭХороо, Цахилгаан хөгжмийн хамтлаг
Хоёрдугаар байр: IV цэцэрлэг, Хөгжмийн цөөхүүл
Гуравдугаар байр: УЦУОШГазар, Ятгын цөөхүүл
Хамтлаг дуу
Нэгдүгээр байр: Бэрх хамтлаг
Хоёрдугаар байр: Дадал хамтлаг
Гуравдугаар байр: УЦУОШГазар
Хамтлаг бүжиг
Нэгдүгээр байр: IV сургууль
Хоёрдугаар байр: Хан Хэнтий ЦС
Гуравдугаар байр: Бэрх ЕБС-ийн багш нар тус тус шалгарчээ.
Д.Одонтунгалаг