Хэнтий аймгийн хэмжээнд 14468 өрхийг судалгаанд хамруулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙХэнтий /МОНЦАМЭ/ Өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгаанд Хэнтий аймгийн хэмжээнд бэлтгэгдсэн нийт 73 тоологч, шивэгч 12 болон төрийн албан хаагчдын төлөөллөөс бүрдсэн нийт 264 орчим бие бүрэлдэхүүн ажиллаж, өрхийн мэдээллийн сангаас нийт 14468 өрхийг судалгааны мэдээлэл цуглуулалтанд хамруулах юм байна.
Тоологч нар өглөөний 09.00-19.00 цагийн хооронд судалгааны мэдээлэл цуглуулах бөгөөд энэ хугацаанд гэртээ ярилцлага өгөх боломжтой, насанд хүрсэн гишүүнийг байлгах хэрэгтэй аж. Хэрвээ иргэд мэдээлэл цуглуулах ажлын үеэр гэртээ байхгүй эзгүй, ажил ихтэй завгүй байх нөхцөлд сум, хорооны судалгааны баг руу мэдэгдэж, урьдчилан цаг тохирч гэртээ тоологчийг ирүүлж асуулгаа өгөх боломжтой юм. Тоологчид аймаг, дүүргийн Хөдөлмөр, халамж, үйлчилгээний газар, хэлтсийн даргын гарын үсэгтэй, тамга тэмдгээр баталгаажуулсан энгэрийн үнэмлэхтэй байна.
Судалгаанд өрх хамрагдахгүй үлдэх нөхцөлд сумынхаа хөдөлмөр, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэнд хандан хүсэлтээ гаргаж, амьжиргааны түвшинг үнэлүүлэх нь нээлттэй юм байна.
Өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгаа 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийг дуустал орон даяар явагдаж байна.
Д.Одонтунгалаг