Гамшгаас хамгаалах команд штабын сургууль явагдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-03-28 18:38:09

Хэнтий /МОНЦАМЭ/. Хэнтий аймгийн Засаг даргын 2017 оны А/66 дугаар захирамжаар томилогдсон Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ж.Гантулгаар ахлуулсан сургууль удирдах ажлын хэсэг Цэнхэрмандал суманд ажиллаж байна.

Энэ сарын 27-ны өдөр Цэнхэрмандал сумын Онцгой комисс, Мэргэжлийн ангийн бүрэлдэхүүнийг 07:00 цагт “Яаралтай цуглар” дуут дохиогоор цуглуулж, сумын бэлэн байдал, хувийн бэлтгэл, аранзны бүрдэл, гамшигтай тэмцэх техник багаж хэрэгслийг шалгаж, Онцгой комиссын даргад “Ой, хээрийн түймэр”, “Хүн, мал амьтаны гоц халдварт өвчин”-ий 1,2-р цагийн байдлыг гардуулснаар сургуулилт үргэлжилж байна.

Тус сургуулилт нь Монгол Улсын Шадар сайд, Хэнтий аймгийн Засаг даргатай 2017 онд байгуулсан үр дүнгийн гэрээг хэрэгжүүлэх ажлын хүрээнд болзошгүй гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, авран хамгаалах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагаанд гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангийн албан хаагчдыг сургаж бэлтгэх гол зорилготой аж. 

Д.Одонтунгалаг

 

 

Related news