Цагдаагийн албан хаагчийн тангарагаа өргөлөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙХэнтий /МОНЦАМЭ/. Хэнтий аймгийн цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн өнөөдөр "Цагдаагийн албаны тухай хууль"-ийн шинэчилсэн найруулгын эх бичвэрийг хүлээн авч Цагдаагийн албан хаагчийн тангарагаа өргөлөө.
Тус үйл ажиллагаанд Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямба, аймгийн ЗДТГ-ын дарга Ж.Ганбаатар, ЗДТГ-ын ХЭЗХ-ийн дарга Л.Бат-Октябрь, тус аймгийн ерөнхий прокурор Б.Одгэрэл, шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Мөнхулга, цагдаагийн газрын дарга, хурандаа О.Ганбат тэргүүтэй хүндэт зочид болон цагдаагийн бие бүрэлдэхүүн, иргэдийн төлөөлөл оролцлоо.
Д.Одонтунгалаг