Мөрөн сумын 700 иргэнийг нүүлгэн шилжүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт 12 жилийн дараа гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилт ирэх сарын 8-12-ны өдрүүдэд зохион байгуулагдаж Алаг-Эрдэнэ сум, Мөрөн сумыг нүүлгэн шилжүүлнэ.
Энэ үеэр Мөрөн сумын 14 баг тус бүрээс 50 нийт 700 иргэдийг нүүлгэн шилжүүлэх бөгөөд Хөвсгөл нуурт усанд цөмөрсөн цагийн байдлыг зарлаж аврах арга хэмжээ зохион байгуулах зэрэг цагийн байдлыг зарлах гэнэ. Тус арга хэмжээ 2005 онд зохион байгуулагдаж байсан ба энэ онд 12 жилийн дараа дахин зохион байгуулагдаж байгаа юм.
Сургуулилтад аж ахуйн нэгж, албан байгууллага, мэргэжлийн бүх байгууллага оролцоно. Гамшгаас хамгаалах сургуулилтын ажлын бэлтгэл, бэлэн байдлыг хангах штабын даргаар Хөвсгөл аймгийн Засаг даргын орлогч А.Эрдэнэбаатар, нарийн бичгийн даргаар ОБГ-ын дарга, хурандаа Г.Нэргүй гишүүдэд мэргэжлийн байгууллагын төлөөлөл оролцож хийж хэрэгжүүлэх ажлаа төлөвлөн хэлэлцэхээр боллоо. Тус арга хэмжээг амжилттай зохион байгуулснаар ямар нэгэн гамшиг ослын үед сандарч тэвдэхгүй, шаардлагатай арга хэмжээг авч чаддаг мэдлэг мэдээлэлтэй болох ач холбогдолтой ажээ.
Б.Гантуяа