Завханы Тэлмэн суманд нохой галзуурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
erdenechimeg@montsame.mn
2017-03-24 17:11:51

Завхан /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Тэлмэн суманд нохой галзуурч 10 хоногийн хорио цээрийн дэглэм тогтоогоод байна.

Тус сумын нутаг Нуур багийн “Баруун гуу” гэдэг газар малчин А-гийн хоёр нохой халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн  тухай дуудлага  энэ сарын 14-ны өдөр аймгийн Онцгой байдлын газар иржээ. Өвлчилсөн нохойг устгаж, дээж авч аймгийн Мал эмнэлэг ариун цэврийн лабораторид шинжлүүлэхэд гуравдугаар сарын 15-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь тогтоогджээ. Галзуу илэрсэн газар нутагт хөрсний ариутгал халдваргүйтгэлийг хийгээд байна.

Мөн нохой болон гэрийн тэжээвэр амьтдад галзуугийн вакциныг хуваарийн дагуу хийж байгаа ажээ.

Б.Мягмарсүрэн

Related news