Эгч дүү гурав нэг өдөр, нэг эмнэлэгт амаржжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИНВАШИНГТОН. /ВВС/. Ирландын эгч дүү гурав нэг өдөр, нэг эмнэлэгт нярайлжээ. Энэ гурвын бас нэг эгч нь жирэмсэн бөгөөд төрөх сүүлийн хугацаа нь өнгөрөөд байгаа аж.
Эгч дүү гурав энэ сарын 1-ний мягмар гарагт Ирландын Каслбар хотын Нэгдсэн эмнэлэгт амаржсан байна.
Тус эмнэлгийн ажилтан, “Хүүхдүүд бүгд эрүүл саруул бойжиж байна” гэлээ.
Тэдний эгч Кристина Мюррей, “Дүү нартайгаа нэг өдөр төрж чадаагүйдээ “жаахан гонсгор” байна” гэж ярьжээ.
Г.Доржханд
Related news

Auditor General of Mongolia Meets Leaders of Project to Strengthen Performance Audit Capacity
4 days

President of Mongolia Attends Commemorative Session of UN General Assembly’s 80th Anniversary
7 days
Comments