МСНЭ-ийн Дорнод салбарын тэргүүнээр Ц.Энхболор сонгогдов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОДДорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн хэвлэл мэдээллийн салбарын ажилтнууд өнөөдөр хурлаа хийж, МСНЭ-ийн Дорнод салбарын тэргүүнээр Ц.Энхболорыг сонгов. Тэрээр хэвлэл мэдээллийн салбарт 10 гаруй жил ажиллаж, өдгөө “Дорнод” ТВ-ийн гүйцэтгэх захирлын албыг хашиж байгаа юм.
МСНЭ-ийн Дорнод салбар жил гаруйн турш тэргүүнгүй, тодорхой зохион байгуулалтгүй явж ирсэн. Өнөөдөр хэвлэл мэдээллийн 40-өөд ажилтан цуглаж, салбараа ийнхүү байгууллаа. Одоогийн байдлаар Дорнод аймагт 6 телевиз, 2 сонин, 2 сэтгүүл байнгын үйл ажиллагаа явуулж байна. Салбар байгуулагдсанаар юун түрүүнд дээд газраас зохион байгуулж байгаа хэвлэл мэдээллийн ажилтнуудын бүсийн уулзалт цугларалтыг Дорнод аймагтаа хийхээр төлөвлөлөө.
Б.Туяа
Related news

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit Memorial Complex for Japanese Nationals
1 day

MiningWeek & MinePro 2025: “Mining Momentum in Mongolia: Driving Progress and Responsibility”
3 days