Хурдан морины уралдаануудын товыг гаргажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-03-06 14:12:59

Дундговь/МОНЦАМЭ/ Аймгийн Засаг дарга О. Бат- Эрдэнэ захирамж гаргаж, энэ онд Дундговь аймгийн нутаг дэвсгэрт зохион байгуулах хурдан морины уралдааны товыг баталжээ.  

Энэ хуваариар гуравдугаар сарын 12- нд “Мандалын хурд” бүсийн уралдааныг Эрдэнэдалай суманд, зургадугаар сарын 9- нд баруун бүсийн уралдааныг Дэлгэрхангай суманд, долдугаар сарын 22- нд зүүн бүсийн уралдааныг Дэлгэрцогт суманд, долдугаар сарын 15- 16- нд төвийн бүсийн уралдааныг Хулд суманд тус тус зохион байгуулах юм байна.

Ирэх долоо хоногт болох “Мандалын хурд” уралдаанаас бусад уралдааныг тавдугаар сарын нэгэн хүртэл зохион байгуулахыг хориглосон бөгөөд энэ нь Дундговь аймгийн хэд хэдэн сумын нутаг дэвсгэрт малын гоц халдварт цэцэг өвчин гарч, хорио цээрийн дэглэм намар, өвлийн саруудад үргэлжилсэн, халдварт өвчний тархалт бүрэн намжаагүй байгаатай холбоотой хэмээжээ.

Хурдан морины уралдаануудыг дээрхи хуваарийн дагуу унаач хүүхдийн аюулгүй байдлыг бүрэн хангасны үндсэн дээр хариуцлагатай зохион байгуулахыг Дундговь аймгийн”Нарны хүлэг” уяачдын холбоо болон тухайн сумдын Засаг дарга нарт үүрэг болгосон байна.

Т. Отгонтуяа

Related news