Э.Содномпилжээ Дэлхийн цомын аварга болов
МОНГОЛЫН МЭДЭЭУлаанбаатар /МОНЦАМЭ/. Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотноо болж байгаа пауэрлифтингийн Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд манай улсаас Риогийн паралимпийн наадмын хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Э.Содномпилжээ 97 кг-д амжилттай оролцож, алтан медаль хүртлээ.
Манай тамирчин 220 кг шахаж алтан медалийн эзэн болжээ.Түүний жинд Египет, Тайланд, Энэтхэг, Япон зэрэг 12 орны шилдэг 15 тамирчин хүчээ сорин өрсөлдсөн байна. Манай тамирчин Э.Содномпилжээгийн хувьд өмнө нь 2015, 2016 онд дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль тус тус хүртэж байсан юм.
Д.Өлзий
Related news

Auditor General of Mongolia Meets Leaders of Project to Strengthen Performance Audit Capacity
3 days

President of Mongolia Attends Commemorative Session of UN General Assembly’s 80th Anniversary
6 days