Эрэн хайж байсан малын хулгайчдыг барьжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2017-02-16 13:49:29

Багахангай дүүргийн Замын цагдаагийн хэсгийн цагдаа зохицуулагч цагдаагийн ахлах ахлагч Д.Батбаатар, цагдаагийн ахлах ахлагч Д.Даштогтох, цагдаагийн дэд ахлагч М.Энхтүвшин нар нь албан үүргээ гүйцэтгэж байхдаа эрэн хайж байсан малын хулгайчдыг баривчилжээ.

Хэнтий, Дорноговь аймгаас мал хулгайлсан хэргээр эрэн сурвалжилж байсан малын хулгайчид хоёр тээврийн хэрэгсэлтэй явж байхад нь илрүүлжээ. Тэд тавуулаа явж байсан аж. Одоогоор тэднийг харъяаллын дагуу Багахангай дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгаж байна. Мөн Чингэлтэй дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Ц.Оргил-Өөд "H.Sonata-4"  маркийн автомашины жолоочийг зорчиж явсан Х гэгч  суудлын бүсээр хоолойг нь боож ухаан алдуулад  байхад нь уг үйлдлийг  таслан зогсоож амийг нь аварчээ. Энэ хэргийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст  шалгаж байна гэж Замын цагдаагийн албанаас мэдээллээ.

Ж.Батсайхан

Related news