MICC: Монголын махны экспортын өнөөгийн байдал ба ирээдүйн боломж
ДЭЛХИЙН МЭДЭЭВЕЛЛИНГТОН./FrontierCapital/. Орос болон Хятадын махны зах зээлийн эрэлт хэрэгцээг хангах боломж Монголд бий.
Мах экспортлох боломжоо Монгол ашиглаж чадахгүй байгаа тухай болон махны экспортод тулгарч буй гол саад бэрхшээлүүдийг MICC буюу Монголын Олон улсын Хөрөнгийн корпорациас саяхан гаргасан тайланд тайлбарлан бичжээ.
Малын эрүүл мэнд-Монголын баялаг
Монгол болон Шинэ Зеланд улс бараг адил тооны малтай. Монгол Улс 31.9 сая үхэр, хоньтой бол Шинэ Зеланд 33.1 сая үхэр, хоньтой.
Монгол Улс жилд 7 мянган тонн мах экспортолдог бол Шинэ Зеланд 750 мянган тонн мах экспортолж байна. Монголд жилд 700 мянган тонн ба түүнээс дээш хэмжээний мах экспортлох боломж бий гэж MICC тооцоолжээ.
Махны экспортыг нэмэгдүүлэхийн тулд Монгол Улс юу хийх хэрэгтэй вэ?
Монгол Улс малаа эрүүл болгоход хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй.
Зах зээл
Хятад улс гадаад улс орнуудаас жилд ойролцоогоор 2 сая тонн мах импортолдог. Тус улс Монголоос жилд 150 мянган тонн мах импортлох саналыг хэдийн тавиад байна.
Мах экспортлоход тулгарч буй саад бэрхшээлүүд
Монгол Улсад техникийн болон дэд бүтцийн олон саад тогтгор тулгарч, экспортыг хязгаарлаж байна.
Гэхдээ Хятад шиг ашигтай зах зээлүүдэд мах нийлүүлэх боломжийг хязгаарлаж байгаа хамгийн гол хүчин зүйл нь шүлхий өвчин юм.
Шийдэл
Малын эмч нарыг бэлтгэх, мал эмнэлэг байгуулах болон малаа вакцинжуулахад хөрөнгө оруулалт хийхээс гадна эрүүл ахуйн шаардлага хангасан мал нядалгааны газруудыг байгуулах хэрэгтэй.
Монголын Засгийн газар мал вакцинжуулах ажилд жил 4 сая доллар төсөвлөж байгаа нь хангалтгүй тоо юм.
Гурван жилийн хугацаанд малаа вакцинжуулахад жилд 30 сая доллар зарцуулбал Монгол Улс малын махаа бүрэн хүчин чадлын хэмжээнд экспортлох боломж бүрдэнэ.
2004 оноос хойш малын гаралтай бүтээгдэхүүнийн экспорт 13 хувиар буурч, уул уурхайн бүтээгдэхүүний экспорт 550 хувиар нэмэгдэн 4.2 тэрбум доллароор хэмжигдэх болжээ. Mонголын махны экспорт хэдэн тэрбум доллароор хэмжигдэх боломжтой гэж МICC үзэж байна.
Экспортод гаргаж байгаа малын гаралтай бүтээгдэхүүний ихэнх хувийг ноос, ноолууран бүтээгдэхүүн эзэлж байгаа бол мах маш бага хувийг эзэлж байна.
Монгол Улс махны экспортоор дэлхийд тэргүүлэгч улс орнуудаас олон буюу 61.5 сая толгой малтай. Гэтэл малын гаралтай бүтээгдэхүүний экспортын хэмжээг бусад улс орнуудтай харьцуулахад харьцангуй бага байна.
Шинэ Зеланд улс Монголтой адил тооны малтай боловч жилд 3.8 тэрбум долларын мах экспортолж байна. Харин Монгол улс 17 сая долларын мах экспортолдог.
Шүлхий болон мал амьтны гоц халдварт бусад төрлийн өвчнөөс үүдэлтэй олон улсын хорио цээр нь Монголын махны экспортыг чөдөрлөж байна.
http://www.frontiers-capital.com/2017/02/14/mongolias-meat-market/
Г.Доржханд