О.Чулуунбатын нэрэмжит ширээний теннисний тэмцээн болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-02-09 13:50:45

Монголын ширээний теннисний хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан О.Чулуунбатын нэрэмжит анхдугаар олон улсын тэмцээнийг 2017 оны дөрөвдүгээр сарын 20-22-нд Улаанбаатар хотноо Спортын төв ордонд зохион байгуулна.

"Монголын ширээний теннисний холбоо /МШТХ/-ны ерөнхийлөгч асан О.Чулуунбатын нэрэмжит энэхүү олон улсын тэмцээнийг МШТХ-ноос жил бүр зохион байгуулахаар шийдвэрлэсэн юм. Анхдугаар тэмцээнд 15 улс оролцох төлөвтэй байгаагаас БНХАУ, БНСУ, ОХУ, Малайз, Хонконг, Польш зэрэг орон оролцох урьдчилсан мэдүүлгээ ирүүлээд байна" хэмээн Зохион байгуулах хорооны дарга А.Мэндбаяр мэдээллээ.

“Mongolia cup 2017” олон улсын тэмцээний техникийн ивээн тэтгэгчээр Хятадын “Grand China Sports” групп ажиллах бөгөөд группын ерөнхийлөгч ноён Девид Хоу, МШТХ-ны ерөнхийлөгч Ц.Гантулга нар хамтран ажиллах гарын үсэг зурлаа.

Гэрээний дагуу тус групп олон улсын А зэрэглэлийн 10 ширээ, ОУТ явуулах шал, шигшээ болон үндсэн багийн 60 тамирчны хувцас хэрэглэл, мөн СТО-ы А заалны бүх гэрэлтүүлгийг бүрэн шинэчилж өгөхөөр болжээ.

Д.Өлзий

Related news