Байгууллагууд эзэмшлийнхээ орчны 50 метр газрын цас мөсийг цэвэрлэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2017-01-30 12:43:17

Дархан-Уул аймгийн нийт нутаг цасан бүрхүүлд бүрэн автаж “Цагаан зуд”-ын зэрэглэлд орсон бол Дархан хотын доторх төв болон орон сууцны хорооллуудын дундах бүх зам талбайд халтиргаа гулгаа бий болж авто болон явган зорчигчдод хүндрэлтэй болсон.

Мөн удаа дараа хялмаалан орж байгаа цас өмнө нь цас хайлуулагч бодис цацаж цэвэрлэсэн замд дахин хальтиргаа үүсгэж байгаагаас бүх нийтээр “Цас цэвэрлэх аян”-ыг эхлүүлжээ. “Энэ удаагийн цас цэвэрлэгээгээр манай газрын ажиллагсад шинэ хуучин хоёр Дарханыг холбосон 2,4 км авто замын цас мөсийг цэвэрлэж дөрвөн хэсгийн 90, жолооч, тохижилтын ажилтан зэрэг нийт 120 гаруй албан хаагч цэвэрлэгээнд оролцож төв замын хальтиргаа гулгааг арилгалаа” гэж тус газрын дарга Ж.Дорждэрэм ярилаа.

Дархан сумын Засаг даргын захирамжаар батлагдсан “Нийтийн цэвэрлэгээ хийх журам”-ын дагуу тус сумын нутагт ажиллаж байгаа бүх аж ахуйн нэгж байгууллагууд эзэмшил газрынхаа орчны 50 метр газар, орон сууцны СӨХ-ууд өөрийн харьяа хорооллын дундах цас мөсийг цэвэрлүүлэх ажлыг эхлүүлжээ.

                                                                                                                                                          Б.Норовсамбуу

Related news