“Хаан бугуйвч, хатан сүйх” шөнийн гэрэлтэй боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2017-01-30 12:38:42

Дархан-Уул аймгийн төв Дархан хотын бэлгэ тэмдэг нь “Хаан бугуйвч, хатан сүйх” юм. Уг  бэлгэ тэмдэг болсон хөшөөт цогцолбор шинэ хуучин хоёр Дарханыг холбосон “Аюулгүйн тойрог”-т байрладаг.

Тус хотын дундуур дайран өнгөрдөг олон улсын А зэрэглэлийн авто замын дундах хаан бугуйвч, хатан сүйхийг гэрлэн чимэглэлээр чимэхийг аймгийн Засаг дарга С.Насанбат хотын тохижилт үйлчилгээг хариуцаж ажилладаг Нийтийн Аж ахуй, үйлчилгээний газрын дарга Ж.Дорждэрэмд үүрэг болгосоны дагуу уг ажлыг хийж дуусгажээ.

Хотын өнгө үзэмжийг онцгой гойд харагдуулдаг энэхүү “Аюулгүйн тойрог”-т дээрх хаан бугуйвч хатан сүйх бүхий өндөр хөшөө сүндэрлэхийн зэрэгцээ улсдаа ганцханд тооцогддог 119 м урт “Дүүжин гүүр”, “Морин хуур”, “Бурхан багшийн сэрэг дүр” цогцолборуудын гэрлэн чимэглэлүүд шөнийн цагаар өнгө өнгөөр хувиран цацарч оршин суугчдыг болон дайран өнгөрөгчдийн сонирхолыг ихэд татдаг байна. 

                                                                                                                                                       Б.Норовсамбуу

Related news