Алслагдсан гэр хороололд сэрэмжлүүлэг самбар байрлууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн алслагдсан гэр хороолол болох “Мангирт”-ын зам дагуу сэрэмжлүүлэг самбарыг байрлуулав.
Тус багаас сонгогдсон Дархан сумын ИТХ-ын Төлөөлөгч Г.Мөнхцэцэгийн дэмжлэгээр иргэдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор “Хурдаа тохируул” анхааруулга бүхий зургаан ширхэг самбарыг хийжээ.
Тус багийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Отгонбаатар: “Манай багийн нутаг “Мангирт” хорооллын зам дагуу зам тээврийн осол гарах магадлал бүхий эргэлт, уулзвар их байдаг болохоор тэдгээр замуудад сэрэмжлүүлэг самбарыг байршууллаа” гэв.
Тээврийн хэрэгсэл жолоодогчид халтиргаатай замд хурд хэтрүүлснээс үүдэж эрдэнэт хүний амь нас, эд хөрөнгө сүйддэг учраас аймгийн Цагдаагийн газрын Замын Цагдаагийн тасгаас зөвлөгөө авч уг самбаруудыг байрлуулжээ.
Б.Норовсамбуу