Амьсгалын замын халдварт өвчин ихэсчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2017-01-20 23:49:23

Дархан-Уул аймгийн Эрүүл Мэндийн газрын дарга Б.Батцэнгэл, Боловсрол, Соёл урлагийн газрын дарга Р.Батжаргал нар холбогдох мэргэжилтэнүүдийн хамт Дархан сумын найман цэцэрлэгээр орж эрхлэгч, эмч, арга зүйч болон багш нартай нь уулзалт хийлээ.

Амьсгалын замын цочмог томуу, томуу төст өвчний өвчлөл, хүндрэл ихэвчлэн 0-5 насны хүүхдийг хамарч байгаа учир цэцэрлэгүүдийн ирцийн мэдээнд аймгийн ЭМГ, БСУГ тогтмол тандалтыг хийж иржээ. Тэд хүүхдийн ирцийн тандалт, томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор явуулж буй үйл ажиллагаатай танилцаж цэцэрлэг тус бүрийн 24 бүлгийн 48 багш нарт гурван чиглэлээр 15 төрлийн аргачлал зөвлөгөөг өгч томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх цуврал таван гарын авлага материалыг өглөө.

Тандалтын үр дүнд аймгийн Боловсрол, Соёл урлагийн газар болон сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудад томуугийн халдвараас сэргийлэх зөвлөмжийг хүргүүлэхээр боллоо.

                                                                                                                                                         Б.Норовсамбуу

Related news