“Монгол ур чадвар-2017” тэмцээн Дархан хотод эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2017-01-19 01:24:03

“Монгол ур чадвар-2017” цахилгааны мэргэжлийн ур чадварын улсын аварга шалгаруулах тэмцээн Дархан-Уул аймаг дахь Уул уурхай, Эрчим хүчний Политехникийн коллежид эхэлж нээлтээ хийлээ.

Нээлтэд аймгийн Засаг даргын Нийгмийн бодлого, Төсөл хөтөлбөр хариуцсан орлогч А.Түвшинбат, аймгийн ЗДТГ-ын ТЗУХ-ийн дарга П.Баярсайхан нар оролцож оюутнуудад амжилт хүслээ.

Тус тэмцээнд аймаг хотуудын 23 мэргэжлийн боловсрол, сургалтын төвийн оюутнууд анхан шатанд оролцсон бол хоёр дахь шатанд зургаан оюутан шалгарч цахилгааны ур чадвараар өрсөлдөж 19-ны пүрэв гарагт аваргаа тодруулна.

Тус коллежийн сургалтын албаны дарга н.Чадраабал: “Манай улс Дэлхийн ур чадварын байгууллагад 2014 онд элссэн бол 2015 онд Бразил улсад зохион байгуулагдсан “Дэлхийн ур чадварын тэмцээн”-д Монгол Улс анх удаа амжилттай оролцсон. Түүнээс хойш манай улс жил бүр “Монгол ур чадвар” тэмцээнийг зохион байгуулж шалгарсан оролцогчид Дэлхийн ур чадварын тэмцээнд оролцохыг Хөдөлмөрийн Яамнаас шийдвэрлэсэн юм. Энэ тэмцээнд түрүүлж аварга болсон нь “Дэлхийн ур чадвар-2017” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох эрх авах юм” гэлээ.

                                                                                                                                                      Б.Норовсамбуу

Related news