Үндсэн хуулийн өдөрт зориулсан барилдаанд аймгийн заан С.Очирбат түрүүлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛМонгол Улсын “Шинэ үндсэн хууль” батлагдсаны 25 жилийн ойн өдөр Дархан-Уул аймгийн ИТХ-ын төлөлөөгчид, аймгийн ЗДТГ-ын зарим хэлтэс, агентлагийн дарга нар тус аймгийн ерөнхий боловсролын сургуулиудад очиж ахлах ангийн сурагчдад шинэ үндсэн хуулийн агуулгын талаар лекц уншив.
Жил бүрийн энэ өдөр аймгийн ИТХ-ын төлөөлөгчид ингэж лекц уншиж залуу хойч үедээ Монгол Улсын тусгаар тогтнол, хүний эрх, иргэний эрх чөлөөг тунхагласан үндсэн хуулиа сурталчилж иржээ Мөн “Шинэ үндсэн хууль” батлагдсаны 25 жилийн ой, Гал түймэртэй тэмцэх байгууллага үүсч хөгжсөний 95 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаан Дархан хотын “Спортын ордонд болов.
64 бөх барилдсанаас тус аймгийн Хонгор сумын харьяат аймгийн заан С.Очирбат түрүүлж,Баянхонгор аймгийн Шинэжинст сумын харьяат аймгийн арслан М.Төмөртогоо үзүүрлэж Увс аймгийн Зүүнхангай сумын харьяат аймгийн заан Б.Болдбаатар, Увс аймгийн Тэс сумын харьяат аймгийн начин Л.Балдорж нар шөвгөрлөө.
Б.Норовсамбуу