СЕХ-ны гишүүнээс Д.Дэлгэрцогтыг чөлөөлж, Ө.Энхтөрийг томилохыг дэмжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-01-10 15:07:34

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан эхэллээ.

Хуралдааны эхэнд Сонгуулийн Ерөнхий хороо /СЕХ/-ны гишүүнийг чөлөөлж, томилох тухай асуудлыг хэлэлцэв.

СЕХ-ны гишүүн Д.Дэлгэрцогт үүрэгт ажлаас чөлөөлж өгөх хүсэлтээ гаргасан байна. Түүний хүсэлтийг хүлээн авч хэлэлцэх үед асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй бөгөөд хуралдаанд оролцсон нийт гишүүд түүнийг СЕХ-ны гишүүнээс чөлөөлөхийг 100 хувь дэмжив.

Түүний дараа Ө.Энхтөрийг СЕХ-ны гишүүнд томилох асуудлыг хэлэлцэв. Ингэхэд асуулт асуух гишүүн гарсангүй. Харин УИХ-ын гишүүн О.Баасанхүү энэхүү томилгоог дэмжиж байгаагаа илэрхийлээд хуулиа барьж шударга ажиллахыг захив. Ингээд хэлэлцэж буй асуудлаар санал хураалт явуулахад олонх дэмжлээ.

Энэхүү асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж, эцсийн шийдвэр тэндээс гарна.

Б.Туул

Related news