Халуун сэтгэл аяныхан 3300 гаруй км зам туулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-01-03 17:04:53

Сэлэнгэ аймгийн эрүүл мэндийн салбарын эмч мэргэжилтнүүд өнгөрсөн оны 12-р сарын 2-ноос өнөөдрийг хүртэл нийтдээ 6 сумын нутгаар 3362 км газрыг туулж малчны хотонд эмнэлгийн тусламж үйлчилгээг явуулын байдлаар хүргээд байна.

Аяныхан нийтдээ 6 сумын 338 өрхийн 924 иргэнд давхардсан тоогоор 32 нарийн мэргэжлийн эмч ажиллажээ. Тэд энэ удаад салбарынхаа нийт 1250 орчим ажилчдын халуун сэтгэлийн хандив болох 2.5 сая төгрөг, хүн тус бүрийн сэтгэлээ шингээн оёсон бээлийг Хүдэр, Жавхлант сумдын 190 өрхийн малчинд бэлэглэсэн байна.

Энэхүү халуун сэтгэлийн аяны багт Сэлэнгэ аймаг дахь Улаан загалмайн хороо, аймгийн ОБГ хамтран ажиллажээ.

Ч.Отгонцэцэг

Related news