Энэ сарын дундуур салхитай, цасан шуургатай байхыг анхаарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-01-02 16:38:33

Сэлэнгэ аймгийн нутгаар 2017 оны 1-р сард хүйтний эрч чангарч Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голын хөндийгөөр шөнөдөө 33-38 градус, өдөртөө 23-28 градус хүйтэн байхыг аймгийн УЦУОША-наас мэдээллээ.

Тус аймгийн нутгаар энэ сарын 1-р арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн сүүлийн хагаст хүйтний эрч суларч Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, голын хөндийгөөр шөнөдөө 24-29 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байх аж. Бусад сумдын нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байх нь. Харин нэгдүгээр арав хоногийн дунд  үе, хоёр ба гуравдугаар арав хоногийн эхээр хүйтний эрч чангарч Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голын хөндийгөөр шөнөдөө 33-38 градус, өдөртөө 23-28 градус хүйтэн байх ажээ. Мөн бусад сумдын нутгаар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 18-23 градус хүйтэн байх гэлээ. Бусад хугацаанд Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн, Туул голын хөндийгөөр шөнөдөө 29-34 градус, өдөртөө 19-24 градус хүйтэн, бусад сумдын нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 14-19 градус хүйтэн байна.

Энэ сард орох цасны хэмжээ нь нутгийн зүүн хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад сумдын нутгаар дунджийн орчим байх төлөвтэй ажээ. Түүнчлэн 1-р арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар, нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн. 3-р арав хоногийн дунд үеэр ихэнх сумдын нутгаар. 2-р арав хоногийн сүүлчээр нутгийн хойд хэсгээр цас орох төлөвтэй аж. Энэ үеэр салхи зарим газраар 12-14 м/с, зарим үед нутгийн өмнөд хэсгээр түр зуур 16-18 м/с хүртэл ширүүсч цасан шуурга шуурахыг анхаарууллаа.

Ч.Отгонцэцэг

Related news