Спортын төв ордонд энэ сард УАШТ-үүд үргэлжилнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТШинэ оны эхний долоо хоногоос Спортын төв ордонд хүндийн өргөлт, чөлөөт бөх, бокс, жүдо бөхийн Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээнүүд шил дараалан үргэлжилнэ.
"Токио-2020" олимпийн наадамд оролцох шигшээ багийг 2017 оны УАШТ-ээс шалгарсан шилдэг тамирчдаас бүрдүүлэх сонголт болох юм. Дээр дурдсан УАШТ-үүдийн хуваарийг танилцуулж байна.
Тодруулбал, 2017 оны нэгдүгээр сарын 3-5-нд хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн УАШТ болох бол нэгдүгээр сарын 6-8-нд Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн УАШТ болж шилдгүүдээ тодруулна. Харин нэгдүгээр сарын 9-15-нд Боксын насанд хүрэгчдийн УАШТ-ийг зохион байгуулж шилдгүүдээ шалгаруулах бол нэгдүгээр сарын 16-18-нд жүдо бөхийн насанд хүрэгчдийн УАШТ явагдах юм.
Д.Өлзий
Related news

Auditor General of Mongolia Meets Leaders of Project to Strengthen Performance Audit Capacity
2 days

President of Mongolia Attends Commemorative Session of UN General Assembly’s 80th Anniversary
5 days