Германы тусламжтайгаар Орхонд хог боловсруулах үйлдвэр байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
erdenechimeg@montsame.mn
2015-10-15 12:12:25

Орхон аймгийн Засаг дарга С.Дангаасүрэн ХБНГУ-ын “Геотек Рооштоф” ХХК-ийн Ерөнхий захирал Р.Шварцитай хог боловсруулах үйлдвэр байгуулах гэрээнд үзэглэлээ.

Орхон аймагт баригдах хог боловсруулах үйлдвэр нь хогийг ангилж хатаан, жижиглээд хийжүүлэн өндөр температурт шатаана. Ингэснээр жилд 100 мянган тонн хог боловсруулж 16 мянган тонн дизель түлш, 14 мВт-ын дулаан эрчим хүч үйлдвэрлэнэ. Уг үйлдвэрийг байгуулахад ойролцоогоор 52 сая евро шаардлагатай ажээ. Үйлдвэр баригдсанаас хойш дөрөв дэх жилээсээ ашгаа өгч эхлэх буюу зардлаа нөхөн эдийн засгийн тооцоо гарсан байна. Үйлдвэрийн санхүүжилт ХБНГУ-аас гарах бөгөөд хүүтэй зээлэх юм.

Б.Оюун-Эрдэнэ

 

Related news