Галт зэвсгийг бүртгэлжүүлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВЭнэ сарын 14-нөөс нэг сарын хугацаанд явагдаж байгаа “Зэвсэг-2016” арга хэмжээний хүрээнд галт зэвсгийг бүртгэх, галт зэвсгийн татварыг төлүүлэх, шинээр эзэмшиж буй галт зэвсгийг бүртгэлд хамруулах зэрэг ажлыг зохион байгуулж байгааг Төв аймгийн ЦГ-ын, Нийтийн хэв журмын тасгийн дарга Т.Лхагвасүрэн тодотгосон юм.
Иргэд галт зэвсгийн бүртгэл явагдах хугацаанд нуугдмал галт зэвсэг байвал яаралтай гэрчилгээжүүлэх хэрэгтэй. Хэрэв заасан хугацаанд бүртгүүлсэн бол ямар нэгэн торгуулийн арга хэмжээ авахгүй. Харин бүртгүүлээгүй бол захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу арга хэмжээ авч, эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэнэ. Тиймээс иргэд харьяа дүүргийнхээ Цагдаагийн хэлтэс ирж, галт зэвсгээ гэрчилгээжүүлэх шаардлагатай хэмээн Төв аймгийн Цагдаагийн газрын Хэв журмын ажил хариуцсан ахлах байцаагч ЦГ-ын ахмад А.Учрахбаяр онцолсон юм.
Мөн шинээр галт зэвсэг худалдан авсан бол яаралтай өөрийн нэр дээр шилжүүлэхийг анхааруулж байна. Хэрэв өөрийн нэр дээр шилжүүлээгүй тохиолдолд хураагдах бөгөөд цаашлаад устгалд оруулахыг мэдэгдэж байсан юм. Харин бүртгэлтэй гар буугаа бусдад дамжуулбал хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх аж.
Цаашид иргэд алт зэвсэг худалдан авахаасаа өмнө эсвэл дараа нь заавал өөрийн нэр дээр шилжүүлж бүртгэл хийлгэх ёстойг Төв аймгийн ЦГ-аас онцгойлон анхаарууллаа.
Т.Есүхэйтөмөр