“Ухаалаг хэрэглээ-Соёлтой үйлчилгээ” сэдэвт ур чадварын уралдаан болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-12-26 23:44:30

Монгол Улсад үндэсний худалдаа, хоршооны салбар үүсч хөгжсөний 95 жилийн ойг тохиолдуулж аймгийн ЗДТГ, “Худалдаа, Эд хэрэглэгчдийн хоршоодын холбоо”-ны хамтарч зохион байгуулсан “Ухаалаг хэрэглээ-Соёлтой үйлчилгээ” сэдэвт ур чадварын уралдаан болов.

Уралдааныг бараа бүтээгдэхүүний өрөлт, хураалт, мэргэжлийн чиглэлээр болон оюун ухааны тест бөглөх, бараа бүтээгдэхүүний зориулалт, шинж чанар, хадгалах заавар, орц норм зэргийн талаар сурталчлах зэрэг гурван төрөлд 15 байгууллагын 16 оролцогч өрсөлдлөө. Уралдааны дүн гарахад “Эрдэнэ-Уулын оргил” ХХК-ийн ажилтан Б.Болорцэцэг, “Хурниад трейд” ХХК-ийн Д.Оюунсайхан, “Номин тав трейд” ХХК-ийн Д.Болормаа нар эхний гурван байр  эзэлж “Номин тав тредйд”, “Ижийтрейд” зэрэг ХХК-иуд ивээн тэтгэлээ.

Салбарын түүхэн ойг угтаж аймгийн ЗДТГ, Худалдаа, Эд хэрэглэгчдийн хоршоодын холбоо, аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Стандарт, Хэмжил зүйн хэлтэс, Хүнс, Хөдөө аж ахуйн газар, Худалдаа, Аж үйлдвэрийн танхим зэрэг мэргэжлийн байгууллагууд хамтарч олон ажил зохион байгуулж иржээ.

                                                                                                                                                        Б.Норовсамбуу

Related news