"Төлчин хүүхэд" арга хэмжээг зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-12-21 17:17:33

Өмнөговь аймагт боловсролын салбартаа "Хүүхэд хөгжлийн түлхүүр" хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж байгаа билээ. Энхүү хөтөлбөрийнхөө хүрээнд "Төлчин хүүхэд" арга хэмжээг хавар мал төллөх үеэр өрнүүлэх юм байна.

Говь нутагтаа хайртай, монгол уламжлалаа дээдлэдэг, хөдөлмөрч хүүхдүүдийг бэлтгэх зорилгоор энэхүү ажлыг зохион байгуулах гэж байгаа гэнэ. Уг арга хэмжээний үр дүнд хүүхдүүд малчиддаа туслахаас гадна нүүдэлчин ёс заншлаасаа суралцах боломжийг давхар нээж өгч байгаагаараа онцлог ажил болж байгаа юм. Өмнө нь ийм ажлыг зохион байгуулж байгаагүй бөгөөд одооноос хүүхдүүдийг туслахаар авах малчдаа судлах, тэдэнтэй гэрээ хийх гээд бэлтгэл ажлууд их байгаа гэнэ.

Дээрх "Хүүхэд хөгжлийн түлхүүр" хөтөлбөрийн хүрээнд хүүхдийг амьдрах арга ухаанд сургах шавь сургалтуудыг ч хийхээр төлөвлөж байгаа ажээ.

Д.Мишигсүрэн

 

Related news