Хөгжлийн бэрхшээлтэй найман хүүхдэд тэргэнцэр өгчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-12-21 14:37:48

Өмнөговь аймгаас УИХ-д сонгогдсон УИХ-ын гишүүн Л.Энхболд хөгжлийн бэрхшээлтэй найман хүүхдэд тэргэнцэр бэлэглэсэн байна.

Тус аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн шинэ жилээр ийнхүү гэнэтийн бэлэг барьсан ажээ. Уг тэргэнцэр нь хүүхдийн хөдөлгөөнийг аажмаар засах, түших зориулалт бүхий тулгуур хэрэгслээр тоноглогдсон байна. Мөн ус, чийг шингээдэг нуруу, цээж, суудлын зөөлөвчтэй ДЭМБ-ын стандартад нийцсэн учраас бэлэг авсан хүүхдүүдэд таалагдаж байгаа гэнэ.

Өмнөговь аймагт хөдөлгөөний хөгжлийн бэрхшээлтэй  397 иргэн байдаг ажээ. Тэдний 17 нь зам тээврийн ослоос, 83 нь ахуйн ослоос хөгжлийн бэрхшээлтэй болсон байдаг байна.

Д.Мишигсүрэн

Related news