"Англи хэлтэй Өмнөговь" хөтөлбөр хэрэгжинэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-12-20 15:12:21

Өмнөговь аймагт ирэх дөрвөн жилд "Англи хэлтэй Өмнөговь" хөтөлбөр хэрэгжихээр болоод байна.

Уг хөтөлбөр нь Хүүхэд залуусын англи хэлний мэдлэгийг дээшлүүлэх, англи хэл сурах орчин нөхцлийг сайжруулах зорилготой юм байна. Хөтөлбөрийн хүрээнд багш нараа гадаадад сургах, гаднаас багш нар болон сайн дурын ажилтнуудыг авч ирэх зэргээр боловсон хүчнээ чадваржуулах ажээ. Мөн төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудыг англи монгол хэлээр хаягаа хийхийг уриалж байгаа юм байна.

"Хүүхэд гэлтгүй том хүмүүс хэл сурахад нь хүрээлэн буй орчин их нөлөөлдөг. Тиймээс ийм орчинг бүрдүүлэх зорилгоор хаягаа хоёр хэлээр бичихийг бид уриалж байгаа юм. Мөн сургуульд нэг ангийн хүүхдүүд бүгд суугаад англи хэл судалж байгаа. Энэ нь хүүхэд бүрт хүрч ажиллах нөхцөл хомс байдаг. Тиймээс групп хэсэгт хуваан хүүхдээ цөөлж англи хэл заахаар бид төлөвлөж байна" гэж тус аймгийн Нийгмийн бодлогын мэргэжилтэн н.Мөнгөнтуул ярилаа.

 

Д.Мишигсүрэн

Related news