Мишигийн Цэдэндоржийн нэрэмжит яруу найргийн наадам боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
tsoodol@montsame.mn
2016-12-20 11:57:22

Говь-Алтай аймгийн Засаг даргын ивээлээр нэрт яруу найрагч, соён гэгээрүүлэгч, орчуулагч Мишигийн Цэдэндоржийн нэрэмжит яруу найргийн наадам амжилттай боллоо.

Тус аймаг дахь МЗЭ-ийн “Хантайшир” салбараас 23 дахь жилдээ зохион байгуулж байгаа энэхүү яруу найргийн наадамд 22 найрагч, шүлэгч 3 даваатайгаар  шүлгээ уншиж  уралдсан байна. Залуу яруу найрагч Б.Эрдэнэ-Очир “Асуумаар хэдэн ухаан” шүлгээрээ тэргүүн шүлэгчээр шалгарч, яруу найрагч Б.Ганхүрэл, Д.Эрдэнэцэцэг, Ч.Лхагважав, Н.Бямбасүрэн нар удаах байруудыг эзэлсэн байна.

Яруу найргийн наадмын үеэр МЗЭ-ийн удирдах зөвлөлийн шийдвэрээр Б.Эрдэнэ-Очирт “Утга зохиолын төлөө” хүндэт шагнал, яруу найрагч Г.Хосбаярт “Г.Сэр-Од”-ын нэрэмжит шагнал олгосныг МЗЭ-ийн холбооны төлөөлөгч МЗЭ-ийн шагналт зохиолч Д.Сүхзориг гардууллаа.

                                                                                     Ш.Цоодол  

Related news