Тусгай зөвшөөрөлтэй газруудад хяналт тавих зөвлөл байгуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-12-20 09:40:04

Өмнөговь аймагт согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийг олгох, түүнд хяналт тавьж ажиллах зөвлөлийг байгуулан ажиллаж байна.

Дээрх зөвлөлийн даргаар аймгийн Засаг даргын орлогч С.Мөнхбаяр ажиллаж байгаа бөгөөд 12 дугаар сарын хурлаар тусгай зөвшөөрөл сунгах 11 аж ахуй нэгжийн саналыг хэлэлцжээ. Уг хурлаар 9 аж ахуй нэгжийн эрхийг сунгахаар зөвшөөрч 2 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн эрхийг цуцалсан байна. Харин шинээр тусгай зөвшөөрөл авах 4 аж ахуй нэгжийн асуудлыг хэлэлцэж, 1 аж ахуй нэгжид эрхийг олгохоор болжээ.

Тус аймгийн хэмжээнд нийт 306 согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл байдаг байна. Шинээр тусгай зөвшөөрөл авах, сунгуулахтай холбоотой хуулийн хугацаанд цаг тухайд нь бичиг баримтаа бүрдүүлж, эргэх холбоотой ажиллахыг аж ахуй нэгжүүдэд анхааруулж байгаа юм.
Энэхүү зөвлөлийг байгуулснаар архидан согтуурахтай тэмцэх, тусгай зөвшөөрлийн эрхийг хуулийн дагуу шаардлага хангаж байгаа байгууллагад олгох, улмаар тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгжүүдэд хяналт тавьж ажиллах боломж бий болж байна. Үүний үр дүнд тусгай зөвшөөрөл олгох ажлын чанарт тавих хяналт сайжирна гэж үзэж байгаа ажээ.

Д.Мишигсүрэн

Related news