“Аюулгүй хүнс” аяныг эрчимжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-12-15 23:42:14

Дархан-Уул аймгийн МХГ-аас шинэ жилийн баяр болох гэж байгаатай холбогдуулж “Аюулгүй хүнс” сарын аяны хүрээнд зургаан дэд бүлэг, 18 заалт бүхий төлөвлөгөө гарган ажиллаж байна.

Хүнсний үйлдвэрлэлийг шинээр эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудыг бүртгэлд хамруулахаар төлөвлөжээ. Мөн иргэдээс хүнсний чиглэлээр санал хүсэлт, гомдол мэдээлэл хүлээн авч барагдуулах. Хүнсний зах худалдааны төвүүд, мах, махан болон кремт бүтээгдэхүүний цех, хүлээн авалт зохион байгуулдаг хоол үйлдвэрлэл үйлчилгээний газрууд. Цэцэрлэгийн хүүхдийн хоолонд хэрэглэдэг мах, худалдаалагдаж буй савласан бэлэг, согтууруулах ундаа, пиротехникийн хэрэгслийн худалдаа зэргийн баталгаажилтын байдалд энэ сарыг дуустал хяналт шалгалт хийнэ.

Шалгалтын явцад бүх төрлийн хуванцар савны хэрэглээ, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний шошгын зөрчлийг судална. Урьдчилан сэргийлэх шалгалтыг найман улсын байцаагч хамтарсан байдлаар, шаардлагатай тохиолдолд лабораторийн шинжилгээ хийхээр боллоо гэж аймгийн МХГ-аас мэдээллээ.

                                                                                                                                                   Б.Норовсамбуу

Related news