Талбайн теннисний сонирхогчид өрсөлдлөө
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТТалбайн теннис сонирхогчдын клубээс 12 дугаар сарын 10-11-нд сонирхогчдын анхдугаар тэмцээнийг зохион байгуулж шилдгүүдийг тодрууллаа.
МҮЭСТО-д болсон энэ тэмцээн өсвөр, насанд хүрэгчдийн ангилалд болсон бөгөөд 12 багийн 120 орчим тамирчид өрсөлдсөн байна. Тэмцээний өсвөрийн ангилалд 5-7, 8-10, 15 хүртэлх, насанд хүрэгчдийн ангилалд дунд, дээд шатны гэсэн 2 ангиллаар аваргуудаа шалгаруулав.
Талбайн теннис сонирхогчдын анхдугаар тэмцээний зохион байгуулагчаар МҮЭСТО, ерөнхий ивээн тэтгэгчээр “Хүрээ медиа”, “Аксенс” зэрэг байгуулагууд ажиллажээ.
Насанд хүрэгчдийн дээд шатны лиг-д Д.Эрдэнэбилиг /Эрби/, Б.Тулга-Эрдэнэ /Диэйч.эл/, З.Гантулга /Алоха/ нэр эхний гурван байрт тус тус шалгарсан байна.
Related news

Auditor General of Mongolia Meets Leaders of Project to Strengthen Performance Audit Capacity
3 days

President of Mongolia Attends Commemorative Session of UN General Assembly’s 80th Anniversary
6 days