70 кг алт хулгайлсан этгээдүүдийг Францын цагдаа нар эрэн сурвалжилж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
dorjkhand@montsame.mn
2016-12-13 12:31:21

ПАРИС. /KAZINFORM/. 70 орчим кг алт дээрэмдэн зугтсан дөрвөн этгээдийг Францын цагдаа нар эрж хайж байна.

Эх сурвалжуудын мэдээлснээр, Францын өмнөд нутгийн Лион хотоос холгүй орших Дардилли тосгонд даваа гарагийн үүрээр буугаар зэвсэглэсэн дөрвөн этгээд хамгаалалтын ачааны машиныг зогсоож, машин дотор байсан нунтагласан алтыг дээрэмджээ. Дараа нь гэмт этгээдүүд уг машиныг шатаагаад, зугтсан байна. Ачааны машинд тавьсан галд ойролцоо байсан гурван автомашин  өртөн шатжээ.

Шатсан тээврийн хэрэгсэл нь Шведэд төвтэй, тээвэр зуучийн “Loomis” компанийнх ажээ. 2.5 сая еврогоор үнэлэгдэх хэмжээний алтыг дээрэмчид авч зугтсан гэх мэдээлэл байна.

Г.Доржханд

 

Related news