Мал тэжээвэр амьтдын тооллого эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан-Уул аймгийн хэмжээнд “Мал тэжээвэр амьтад, хашаа худгийн тооллого” бүх сумдад нэгэн зэрэг эхлэв.
Аймгийн Засаг даргын орлогч Т.Ганболдын ахалсан ажлын хэсэг Орхон суманд ажиллаж малчдад малын элгэвч нэмнээ өгөхийн зэрэгцээ заавар зөвлөмжийн материалуудыг тарааж. Өнгөрсөн жил аймгийн хэмжээнд 288363 толгой мал тоолуулж байсан бол Орхон сум 37571 толгой мал тоолуулж байжээ. Энэ удаагийн мал тооллогод аймгийн хэмжээнд нийт 57 хэсэгт 193 хүн ажиллаж 27 авто машиныг ашиглаж байна.
Өнгөрсөн оны мал тооллогын дүнгээр нийт тоологдсон малын 98.2 хувийг амины мал эзэлж байсан бол энэ жилийн тухайд дээрх тоо буурах хандлага байгааг албаныхан хэлж байна. Учир нь цаг агаар хүндэрч зуд болно хэмээн малчид бог малаа худалдан борлуулах нь ихэссэн аж. Тооллого энэ сарын 7-17-ны хооронд 10 хоног үргэлжилнэ.
Б.Норовсамбуу