ШЕЗ-өөс зарим шүүгчийг томилуулах хүсэлтийг Ерөнхийлөгчид хүргүүллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬШЕЗ-ийн дарга Н.Лүндэндоржийн гаргасан тогтоолоор зарим шүүгч, Ерөнхий шүүгчийг томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид өргөн мэдүүллээ.
Энэ тогтоолын нэгд, Давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд 18 хүн, хоёрт, Давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд хоёр хүн, гуравт, Анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албант ушаалд 11 хүн, дөрөвт, анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд 5 хүн тус бүр нэр дэвшээд байна. Аймгаар нь үзвэл Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Дорноговь, Дорнод, Дундговь, Завхан, Орхон, Өмнөговь, Өвөрхангай, Сэлэнгэ, Хөвсгөл, Хэнтий зэрэг аймгийн шүүхүүд шинэ шүүгч, Ерөнхий шүүгчтэй болох юм байна.
Ж.Батсайхан